Friday, January 26, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
Эх орныхоо сайн сайхны төлөө бидний сэтгэл зүрх мөнхөд хамтдаа шүү. Тийм биздээ Монголчуудаа.
Календарьчилсан Төлөвлөгөөг Суурь Ба
Завсрын Төлөвлөгөө Болгон Хадгалах
Сайн боловсруулсан төслийнхөө төлөвлөгөөг эхлэх хугацаа, дуусах хугацаа, ажил үргэлжлэх хугацаа болон өртөг зардлын өгөгдлүүдийн хамт программд оруулсны дараа төслийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө анхны суурь төлөвлөгөө болгон хадгалах хэрэгтэй. Хадгалах явцад суурь төлөвлөгөөтэй хамт нөөц, ажлын хуваарь, нөөц ашиглалт зэрэг нийтдээ 20 хэсэг мэдээлэл хамт хадгалагддаг. Бид төслийн явцыг суурь төлөвлөгөөтэй харьцуулж шинжлэх тул мэдээж суурь болгож буй төсөл нь хамгийн оновчтойгоор төлөвлөгдсөн байх нь чухал юм. Энэ программ нь 11 хүртэл үндсэн төлөвлөгөөг хадгалах боломжтой.
Төсөл хэрэгжих явцад бодит явагдаж байгаа төслийг суурь төлөвлөгөөтэй байнга харьцуулах шаардлагатай. Хэрвээ явагдаж буй төсөл нь суурь төлөвлөгөөнөөс эрс ялгаатай байвал энэ нь анхны суурь төлөвлөгөөг муу боловсруулсныг харуулна. Ер нь ихэнх тохиолдолд төслийн төлөвлөсөн ба явцын хооронд ялгаа гарч байдаг гол шалтгаан нь төсөлд тусгагдсан нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой байдаг. Гарсан өөрчлөлтийг зайлшгүй авч үзэх ёстой бол суурь төлөвлөгөөнд холбогдох засваруудыг оруулж дараа нь түүнийгээ суурь төлөвлөгөө болгон төслийн ямар ч үед дахин хадгалж болно. Иймэрхүү өөрчлөлтүүдийг хийх асуудал голдуу урт хугацааны төслүүд дээр эсвэл ажил, зардлуудад нь хурдан өөрчлөлт ордог, анхны суурь төлөвлөгөөний өгөгдлүүд тийм ч утга холбоотой бус болсон төслүүдийн хувьд гарч ирдэг, мөн шийдвэрлэгддэг байна.
Календарьчилсан төлөвлөгөөг суурь төлөвлөгөө болгон хадгалахдаа:
1, Tools (Хэрэгсэл) Tracking (Хянах) командыг сонгоно.
2, Save baseline (Суурь төлөвлөгөө болгон хадгалах) асуулгыг сонгоно.
Энд тодорхой хэсэг ажлуудыг (Selected tasks) эсвэл төслийг бүхэлд нь (Entire project) хамруулж суурь төлөвлөгөө болгон хадгалж болдог. Иймээс та харилцах цонхонд хэрэгтэй хувилбараа сонгох хэрэгтэй.
3, Ok товчин дээр дарна.
4, Суурь төлөвлөгөөг хадгалахдаа тухайн он ,сар, өдрийг Baseline нэрийн ард бичсэн байдаг. Энэ хугацаагаар бид завсрын төлөвлөгөөнүүдийг хооронд нь ялгана.
Программд суурь төлөвлөгөөнөөс гадна төслийн завсрын төлөвлөгөө-Interim plan гэсэн ойлголт бий.Явагдаж буй төслийг завсрын эсвэл суурь төлөвлөгөөтэй харьцуулж төслийн дэвшил, явцыг харах, шинжлэх, үнэлэх зорилгоор бодит мэдээллийн хамт хадгалдаг. Энэ хадгалсан төлөвлөгөөг завсрын төлөвлөгөө гэнэ. Уг төлөвлөгөөнд бодит хийгдэж буй ажлуудын эхлэх ба дуусах хугацаа гэсэн 2 хэсэг мэдээлэл л хадгалагддаг бөгөөд нийтдээ 10 хүртэл завсрын төлөвлөгөөг хадгалж болдог байна. Төслийн үе шатаар завсрыг төлөвлөгөөнүүдийг хадгалах боломжтой.
Календарьчилсан төлөвлөгөөг завсрын төлөвлөгөө болгон
хадгалахдаа:
Ашигласан материал
Зохиогч Д,Чимгээ Либераль дээд сургууль
Төслийн менежмент ба MICROSOFT 2003 Багш Б,Ганболд Лекц
No comments:
Post a Comment